Хүүхдийг санхүүгийн зөв дадалд хэвшүүлэх 5н арга

 

5000 жилийн тэртээгээс л бид мөнгийг хэрэглэж эхэлжээ. Мөнгө бий болсон цагаас хэлбэр нь л өөрчлөгдсөн үү гэхээс мөнгөний хэрэглээ хэзээ ч зогсоогүй ба бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон билээ. Иймд, та хүүхдийнхээ ирээдүйд хувь нэмэр оруулж бидний бэлтгэсэн бяцхан зөвлөмжийн дагуу бага наснаас нь мөнгөтэй зөв харьцах дадалд хэвшүүлээрэй.

Өөрийн биеэр үлгэрлэх

Таны хүүхдүүддээ юу гэж ярих эсвэл хэрхэн мөнгө зарцуулах талаар зөвлөхөөс үл хамааран тэд таны үйлдлийг порлон шиг өөртөө шингээж авдаг. Бага насны хүүхдүүд мөнгөө хадгалах, хуваалцах тухай ойлголтыг ойлгож чаддаг бөгөөд “Аль болох эрт мөнгөний талаар ярихад тухтай байлгах нь илүү сайн”.

Та мөнгөөрөө юу хийх, хийхгүйн таны хүүхдэд ойлголт үлдээдэг.

Хуваалцах, Хуримтлуулах, Хэрэглэх

Хүүхэд өөрт оноогдсон мөнгийг бусдад туслах буюу нийгэмдээ хуваалцах, ирээдүйдээ хуримтлуулах, хэрэглээндээ зарцуулах арга замуудаар мөнгөтэй харьцах ойлголтыг суралцах боломжтой байдаг.

Энэ ойлголт нь тэднийг насанд хүрэхэд сар бүрийн хувь хүний болон өрхийн санхүүгээ төсөвлөх, хуримтлал үүсгэх, мөнгийг ашигтайгаар зарцуулах, хөрөнгө оруулах г.м мөнгийг удирдан зарцуулахад тусалдаг байна.

Түр зуурын сэтгэл ханамж

Зарим бараа бүтээгдэхүүн бидний амьдралд нэн шаардлагатай байдаггүй, ердөө түр зуурын сэтгэл ханамжийг хангах боломжтой байдаг. Өнөөгийн нийгэмд хүүхдүүд төрсөн цагаасаа зар сурталчилгааны бай болж байгаа ба та хүүхдэдээ өөрийгөө хянах мөн тэвчээртэй байдлыг зааж өгснөөр агшин зуурын сэтгэл ханамжид илүү тэнцвэртэй хандаж сурах юм. Сонголт бүрд алдагдсан боломжийн өртөг байдгийг сануулж, Ямар нэг сонголт хийхдээ юунаас татгалзаж байгаа тухайгаа давхар бодож, тооцохын хажуугаар мөнгө, цаг хугацаа, сэтгэл ханамжид хэр ашигтай байгааг сануулж өөрсдөөр нь эргэцүүлэхэд дадуулах хэрэгтэй.

Цалинтай ажил хийлгэх

Таны хүүхэд танаас утас, компьютер авч өгөхийг асуусаар л байна уу? Тэгвэл хүүхдүүдийг болиулахыг оролдохоос илүү, өөрсдөөр нь орлого олоход туслаарай. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр орлого олсноор хүүхдүүд мөнгийг илүү ухаалаг зарцуулах, зорилготойгоор мөнгө хуримтлуулах, өөрсдөд нь шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.

Зээлийн талаар зөв ойлголт

Зээлийг хэрхэн, хэзээ, ямар зориулалтаар авах г.м энгийн гэмээр асуултуудад хариулснаар зээл авах хэрэгцээгээ тодорхойлж сурах юм. Мөн зээл авснаар одоогийн гарч буй санхүүгийн асуудлаа шийдэж чадах ч, үүнийгээ дагаад ямар асуудлуудад орж болох талаар нь ойлголт өгөх нь зүйтэй. Жишээ нь: Өөрийн төлөх чадвараас хэтэрсэн зээл авах нь зээлээ төлж чадахгүй болох, муу зээлийн түүхтэй болох г.м олон асуудлуудыг дагуулж байдаг. Иймд, Зээлээ цаг хугацаанд буцаан төлж сайн түүхтэй зээлдэгч байх нь тэдний ирээдүйд хэр чухал талаар хүүхдүүдтэйгээ ярилцаарай.

Хуваалцах:

Qrcode

QR кодыг уншуулж plus аппликэйшнийг татах

976 76071818

976 76071818

info@gsbcapital.mn

info@gsbcapital.mn

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/2

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/2

This site is registered on wpml.org as a development site.