Танилцуулга
  • 2020.01.15

Үүсгэн байгууллагдсан цагаасаа бид банк бус санхүүгийн салбарт үргэлж анхдагч, шинийг санаачлагч нь байсаар ирсэн. Тухайлбал, бид факторингийн үйлчилгээ, урт хугацаатай автомашины зээл гэх мэт үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлсэн. Жи Эс Би Капитал ББСБ нь 2013 онд банк санхүүгийн салбартаа хамгийн анхны зээлийн картыг Худалдаа Хөгжлийн банктай хамтран зах зээлд нэвтрүүлсэн билээ. Энэ хүрээгээ улам өргөжүүлж Капитрон банктай хамтарсан зээлийн картыг 2019 онд нэвтрүүлсэн билээ.

Манай байгууллага үүсгэн байгууллагдсан цагаасаа хойш МУ-ын банк санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах, ОУ-ын стандартад хүрэх, харилцагчиддаа санхүүгийн үйлчилгээнүүдийг зах зээл дээр тогтсон нөхцлүүдээс уян хатан байлгах, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бодитоор дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна

Бид санхүүгийн байгууллагын хувьд сар бүр тогтмол СЗХ-нд санхүүгийн тайлангаа гаргаж өгдөг ба тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажилласаар ирлээ.

Манай компани нь жижиг, дунд бизнесийг санхүүгийн үйлчилгээгээр дэмжих зорилгоор 2010 оны 10-р сарын 5-ны өдөр үүсгэн байгууллагдсан. "Жи Эс Би Капитал" ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны 2010 оны 10-р сарын 27-ны өдрийн 325 тоот тогтоолоор "Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх" тусгай зөвшөөрлөө авч Банк бус санхүүгийн статустай болсноор зорилтот зах зээлдээ зээлийн үйлчилгээ, гадаад валютын арилжаа үзүүлэх боломжтой болсон билээ.

Жи Эс Би Капитал нь Монголын ТОП-10 ББСБ-ын жагсаалтанд 2011 оноос хойш орсоор ирсэн. Нийт 540 ББСБ-ын дунд бид хамгийн их өөрийн хөрөнгөтэй 5 ББСБ-ын нэг юм. Манай компани нь нийт 4 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Монголын томоохон групп компаниудын нэг “Шунхлай Групп” ХХК нь Жи Эс Би Капитал ББСБ-г 100 хувь эзэмшдэг.

Жи Эс Би Капиталын ажилтнууд нь банкны салбарт 5-с дээш жил ажилласан банк санхүүгийн туршлагатай ба Англи, Орос, Герман, Хятад, Солонгос, Вьетнам хэлээр харилцах чадвартай.