Коронавирус ба хөл хорио
  • 2020.04.10
Бусад дэлхийн улсуудийн коронавирусын эсрэг хөл хорион дээр тавьж байгаа арга хэмжээний тухай мэдээлэл бэлтгэн орууллаа

Covid 19-н эсрэг улсуудын хийж байгаа зүйл

Дэлхийн улсууд зөвхөн хилээ хааж гадаад харилцаагаа зогсоогоод зогсохгүй мөн иргэдийнхээ дотоод аяллыг зогсоон, хүмүүсийг гэртээ байхыг шаардаж байгаа билээ. Хилээ хаасан хамгийн эхний улс Хятад байсан ба бусад улсууд араас нь ээлж дараалан хөл хориог тогтоож эхэлсэн юм. Япон улс анх Хятад, Өмнөд Солонгос улсын зарим хэсгээс хүмүүс хүлээн авахаа хориглоод байсан бол  одоо Европын холбооны улс, Иран, АНУ гэх мэт 21 улстай хилээ мөн хаагаад байна. Австрали, Шинэ Зеланд нь бүх гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд гадаадаас ирсэн өөрийн улсын иргэддээ 2 долоо хоног гэрийн хорионд байхыг шаардаж байгаа гэх мэтээр улсууд 4-р сарын дунд хүртэл өөрийн хилээ хаах төлөвтэй байна. Анх Вирус гараад байсан Хятад улс нь гадаадын иргэдийг мөн оруулахгүй байгаа ба Коронавирусын тархалт зогсоод байгаа үед халдвар илэрч байгаа гол хүмүүс гадаадаас ирсэн байгаа ба үүнийг Коронавирус 2 дугаар давлагаа гэж үзэж байна.

Дэлхийн улс орнууд дотоод иргэдийнхээ хөдөлгөөнийг мөн хориглоод байгаа ба энэ нь тодорхойгүй,ойлгомжгүй байдлыг ихээр үүсгэж байна.

Коронавирус тархалт хүчтэй явсан Итали улс нь 3-р сарын 12-с хөл хорио тогтоож эхэлсэн. Энэ нь тодорхойгүй хугацаагаар сунгагдах шинжтэй байгаа мөн хөл хорио нь улам чангарч байна. Франц, Испанийн хувьд хүмүүс гэрээсээ гарахдаа зөвшөөрөл шаардаж байгаа. Англи улс нь иргэдийнхээ хөдөлгөөнийг мөн чангалж эхэлсэн ч иргэдээ өдөрт нэг удаа гарч дасгал хийх, дэлгүүрээс шаардлагатай зүйлээ авах, эмийн сан орох, заавалчгүй шаардлагатай бол ажилдаа очихыг зөвшөөрч байна. Герман нь муж болгоноосоо хамааран янз бүр байгаа ч иргэддээ цэвэр агаарт гаргуулах зорилгоор өдөрт нэг удаа гэрээсээ гарахыг зөвшөөрч байгаа. АНУ хувьд мөн адил Европын улсуудтай адил арга хэмжээ авсан.

Франц, Испани, Итали, Англи улсуудад засгийн газраас гаргасан дүрмийг зөрчвөл торгууль тавьж байна. Италийн Ломбарид л гэхэд 5000 евро хүртэл торгуул төлнө.

Хятад улс нь хөл хорио тогтоож, иргэдээ мөн адил гэртээ байхыг шаардсан бол вирус тархалт багассанаар дагаад хөл хорио суларч байна. Ухань хот нь 4-р сарын 8-с эхлэн хөл хорионы бодлогоо султгах ба улс дотроо зарим хүмүүсийг зорчихийг зөвшөөрч эхэлсэн

Коронавирусын эсрэг авч буй сонирхолтой арга хэмжээнүүд

Панама - 1000 гаруй хүн тусаад байгаа төв Америкийн улс нь тэгш сондгой өдрөөр хүйсээр нь ялган гарч байгаа ба 3 дахь өдөр эрэгтэй, эмэгтэйгээрээ 2 цаг зэрэг гарах боломжтой, ням гарагт  хүн гэрээсээ гарахгүй.

Колумб – Регистрийн дугаарын төгсгөлийн оронгоороо гэрээсээ гарах

Сереб – 20:00-21:00 цагийн хооронд нохойгоо салхилуулах бусад үед онцын шаардлагагүй үед гэрээ гарахгүй байх

Беларус – Ерөнхийлөгч нь Спортын тэмцээнүүддээ хорио тогтоохгүй мөн иргэддээ архи уух, тогтмол саун явахыг зөвлөсөн

Швед –  Хэдий Коронавирусын илэрсэн хэмжээ 4500 байгаа ч бусад хөрш орнуудтайгаа харьцуулахад хөл хорио тогтоох нь бага байгаа ба иргэд нь өөрийн ухамсраараа зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаагаа Ерөнхийлөгч нь хэлсэн. Сургуулийг эс тооцвол ням гарагт 50-с дээш хүн цугларахыг хориглосон ба ресторан, хоолны газрууд цагийн хуваариар ажиллаж байгаа

 

Эргэн тойронд

            ДЭМБ-с улсуудад иргэдийгээ шинжилгээнд хамрауулахыг шаардаж байгаа ба  орон болгон янз бүрийн аргаар шинжилгээ авч байна. Өмнөд Солонгос шинжилгээнд хамруулса иргэдийн нийт иргэдэд эзлэх хувиараа хамгийн их байна.

            Цугларалт, сургалт гэх мэт зүйлүүдийг хааж 3-р сарын 30-ны байдлаар 180 гаруй улс орон сургуулиудаа хааж сурагч, оюутнуудын 87 хувь нь сургуульд явахгүй байна цаашлаад олноороо спортын тэмцээнүүдэд нөлөөлж байгаа ба NBA, Японд болох Зуны Олимп нь хойшлогдох шинжтэй байна.

Эх үүсвэр: Financial  Times, Wall Street Journal