Коронавирусаас шалтгаалан бий болж буй хувьцааны захын уналт хэзээ дуусах вэ?
  • 2020.04.10

          SP500 оргил үеээс хойш 3-р сарын сүүл гэхэд 20 гаруй хувиар унаад байна. Goldman Sachs-с 1800 оноос хойших хувьцааны зах зээлийн 27 уналтыг судалсан. Дунджаар хувьцаанууд 38 хувиар унаж байсан ба буцаж өсөх хугацаа нь дунджаар 60 сар байгаа ба ямар шалтгаанаар унаснаас хамааран янз бүр байна. Бүтцийн уналттай зах зээл нь зах зээлийн хөөсрөлтөөс хамааран бий болдог ба 57 хувийн дундаж уналттай, оргилдоо хүрэх үе нь 12 сар байна. Мөчлөгийн уналт нь эх үүсвэрийн өртөг хэд өндөр байгаагаас шалтгаалан үүсдэг ба дундаж уналт 31 хувьтай буцан хэвэндээ орох хугацаа нь 50 сар байна. Харин гэнэтийн үйл явдал буюу дайн, газрын тосны үнэ гэх мэт үйл явдлуудын дундаж уналт 29 хувь, буцаан оргилдоо  хүрэх үе нь 15 сар байдаг. Коронавирус нь энэ уналттай адилхан байгаа боловч өнгөрсөнд болж байсан үйл явдлуудаас өөр байна. Дэлхийг дайрсан энэ цар тахал нь бодлогын хүүг бууруулж, төв банкнууд улам нөлөө үзүүлж чадахаа болиод байгаа билээ

Эх сурвалж: Financial Times