Бичил бизнесийн зээл
  • 2020.12.21

Зориулалт:

Лангуу, контайнер, павильон, цех гэх мэт жижиг бизнесийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зориулалттай, хөдлөх хөрөнгийн барьцаатай бизнесийн зээл юм.

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ 10 сая төгрөг хүртэл
Зээлийн хүү 3.5-4.0%
Зээлийн хугацаа 1-12 сар
Зээл олголтын шимтгэл Зээлийн дүнгийн 0.5%
Өргөдлийн хураамж     10.000₮

*Худалдааны төвүүд дээр эрэлт сайтай бүтээгдэхүүн болох хүнс, автомашины сэлбэг, чимэглэл, гэр ахуйн бараа, ахуйн ойр зуурын бараа зэргийг борлуулдаг контайнер, павильон, лангуу, талбай ашигладаг бичил бизнес эрхлэгчдэд зориулж зээлийг олгоно.

Тавигдах шаардлага:

  • Сүүлийн 3 жил тасралтгүй зээл хүссэн чиглэлээрээ бизнес эрхэлсэн туршлагатай, тухайн байршилдаа 3-аас дээш жил түрээслэж эсвэл холбогдох хураамжийг төлж, үйл ажиллагаа эрхэлсэн.
  • Гэр бүлийн 1 гишүүн хамтран зээлдэгч болох боломжтой, зээлдэгчид тавигдах шаардлагыг хангасан байх
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад бичиг баримт нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаса
  • Эргэн төлөх төлбөрийн чадвартай байх
  • Шаардлага хангахуйц барьцаалах хөрөнгөтэй байх
  • Муу зээлийн түүхгүй байх
  • Бусад

Бүрдүүлэх материал:

Иргэн

Иргэн, хамтран зээлдэгчтэй бол хамтран зээлдэгчид хамтдаа:

  • Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчийн иргэний үнэмлэх
  • 1 хувь цээж зураг
  • Хамтран өмчлөгчийн зөвшөөрөл (хамтран өмчлөгчтэй бол)
  • Орлого баталгаажуулах баримт материал
  • Барьцаалах хөрөнгийн бичиг баримтууд

ААН

  • Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн /үүсгэн байгуулагчид, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал г.м/ иргэний үнэмлэх
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
  • ААН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм
  • Барьцаалах хөрөнгийн бичиг баримтууд
  • Санхүүгийн тайлан болон дансны хуулга

Дэлгэрэнгүй мэдээллийг утсаар лавлана уу.
7607-1818