Micro-Enterprise Loan
  • 2020.12.21

Зориулалт:

Лангуу, контайнер, павильон, цех гэх мэт жижиг бизнесийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зориулалттай, хөдлөх хөрөнгийн барьцаатай бизнесийн зээл юм.

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ 10 сая төгрөг хүртэл
Зээлийн хүү 3.5-4.0%
Зээлийн хугацаа 1-12 сар
Зээл олголтын шимтгэл Зээлийн дүнгийн 0.5%
Өргөдлийн хураамж     10.000₮

*Худалдааны төвүүд дээр эрэлт сайтай бүтээгдэхүүн болох хүнс, автомашины сэлбэг, чимэглэл, гэр ахуйн бараа, ахуйн ойр зуурын бараа зэргийг борлуулдаг контайнер, павильон, лангуу, талбай ашигладаг бичил бизнес эрхлэгчдэд зориулж зээлийг олгоно.

Тавигдах шаардлага:

  • Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг ба тухайн бизнесийг эрхэлсэн зохих туршлагатай байх
  • Эргэн төлөх төлбөрийн чадвартай байх
  • Шаардлага хангахуйц барьцаалах хөрөнгөтэй байх
  • Муу зээлийн түүхгүй байх
  • Бусад

Бичил бизнесийн зээлд зээлийн хугацааг дараах байдлаар тооцно. Үүнд:

1. Борлуулах бараа, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч, импортлогчоос зээлээр өгдөг, өөрсдөө бараа бүтээгдэхүүнийг импортлож авдаггүй, эсвэл худалдан авдаггүй зээлдэгчийн зээлийн хугацааг 1-3 сар хүртлэх хугацаагаар тогтооно.

2. Борлуулах бараа, бүтээгдэхүүнийг өөрсдөө импортоор оруулж ирдэг, бараа бүтээгдэхүүний үнийг төлж татан авдаг бол зээлийн хугацааг 1-12 сар хүртэлх хугацаагаар тогтооно.

Бүрдүүлэх материал:

Иргэн

  • Иргэний үнэмлэх
  • 1 хувь цээж зураг
  • Хамтран өмчлөгчийн зөвшөөрөл (хамтран өмчлөгчтэй бол)
  • Орлого баталгаажуулах баримт материал
  • Барьцаалах хөрөнгийн бичиг баримтууд

ААН

  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
  • ААН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм
  • Барьцаалах хөрөнгийн бичиг баримтууд
  • Санхүүгийн тайлан болон дансны хуулга

Дэлгэрэнгүй мэдээллийг утсаар лавлана уу.
7607-1818