Орон нутгийн харъяалалтай хүнд зээл олгодог. Урьдчилгаа 40% ба түүнээс дээш хэмжээний урьдчилгаа бүрдүүлэн судалгаа хийлгэх боломжтой. Шаардлагатай гэж үзвэл нийслэлийн харъяалалтай, тогтмол цалингийн орлоготой нэг хүнийг хамтран зээлдэгчээр гэрээнд оролцуулна.

Зээлээ гэрээнд заасан хугацааны нь хэдийд ч хааж болно. Зээлийн хүү зээл хаасан өдрөөс хойш бодогдохгүй.

Зээлийг 1 сараас 30 хүртэлх сарын хугацаатай олгодог.

Автомашины лизингийн зээлийн хүү 2.9%, автомашин барьцаалсан зээлийн хүү 3.5%

Хариулт: Зээл хаахад заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэх албан бичиг авахад өөрийн биеэр ирэх шаардлагатай. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэлээр албан бичиг авах боломжтой.

Та заавал өөрийн биеэр ирж төлөлт хийх шаардлагагүй. Манай байгууллагын гэрээнд тусгагдсан дансруу өөрийн нэр, регистрийн дугаар, тээврийн хэрэгслийн улсын дугаараа бичэн шилжүүлэг хийх боломжтой.

  1. Иргэний бичиг баримт
  2. Сүүлийн 6 сарын банкны дансны хуулга
  3. Худалдан авч буй автомашины гаалийн бичгийн хуулбар эсхүл худалдан авч буй автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  4. Бусад бичиг баримт

Зээлийн муу түүхгүй болон бүрдүүлэх бичиг баримт бүрэн бол зээлийг өдөрт нь олгоно.

Барьцаална. Байршил, байшин, газрын зориулалт зэргийг харгалзаж зээл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Манайх бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө болон автомашин барьцаалж зээл олгож байна.

Хариулт: Цалингийн зээлтэй хүн автомашины лизингийн зээл авах боломжтой. Судалгаа хийхэд орлого нь хүрэлцэж байх ёстой мөн тодорхой нөхцөлүүдийг хангаж байх шаардлагатай.

Хариулт: Манай байгууллагаас анх зээл авсан харилцагч өөрийн биеэр ирж хүсэлт бичиж өгөх шаардлагатай. Мөн шилжүүлэн авч буй хүний иргэний бичиг баримт шаардлагатай.

Та Прайм цахим зээлийн үйлчилгээг ашиглан гар утаснаасаа 30 секундын дотор 2 сая хүртэлх төгрөгийн зээлийг хүүгүй, барьцаагүйгээр дансандаа шууд шилжүүлэн авах үйлчилгээ юм. Үйлчилгээний хэрэглэгчээр бүртгүүлсний дараа хуулийн дагуу нэг удаа өөрийн биеэр ирж гэрээ байгуулан хүссэн үедээ зээл авах боломжтой. Хүсэлтээр илгээсэн зээлийн хэмжээнд тохирсон шимтгэл төлнө.

Олон удаа буюу давтан зээл авсан харилцагчдад зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.

Та 76071818 дугаараар холбогдоод Зээлийн мэдээлэлийн сангийн мэдээлэлээ нягтлуулаад, зээл авах боломжтой эсэх хариуг аваарай.

  1. Бүртгүүлэх
    Прайм аппликейшнийг татан авч, хувийн мэдээллээ үнэн зөвөөр, бүх талбарыг бөглөнө.
  2. Гэрээ байгуулах
    Зээлжих эрх үүссэнээр нэг удаадаа өөрийн биеэр ирж гэрээ хийнэ.
  3. Зээл авах
    Та Прайм аппликейшнийг ашиглан зээлийн хүсэлт илгээснээр хүссэн үедээ хаанаас ч зээлээ авах боломжтой.
  • Хэрэв та нийгмийн даатгал тогтмол төлдөг бол зөвхөн иргэний цахим үнэмлэх байхад л хангалттай
  • Хэрэв та өөрийн хувийн бизнесээр орлого олдог бол орлого төвлөрүүлдэг банкны сүүлийн 6 сарын дансны хуулга

Та үйлчилгээ авахын тулд цахим зээлийн эрх нээх гэрээг Жи Эс Би Капитал ББСБ-ын салбар нэгжүүд дээр өөрийн биеэр очиж байгуулна. Гэрээний хүчинтэй хугацаа 1 жил байх ба энэ хугаацаанд та хэдэн ч удаа давтан зээл авах боломжтой юм. Гэрээ байгуулснаар Прайм зээлийн үйлчилгээ хуулийн дагуу хүчин төгөлдөр болно. Гэрээ хийхдээ иргэний цахим үнэмлэх, дансны хуулгаа авч ирэх шаардлагатайг анхаарна уу.

Таны бүртгүүлсэн санхүүгийн болон хувийн мэдээлэлд үндэслэн зээлийн хэмжээг программ автоматаар тогтооно. Тиймээс өөрийн ашигладаг банкны дансаа бүртгүүлж, аппликейшн дээрх бүх мэдээллийг үнэн зөв бөглөснөөр зээлжих эрх өндөрөөр үүсэх боломжтойг анхаарна уу.

  • Та зээлийн эргэн төлөлтөө:
    • Худалдаа Хөгжлийн Банк, 406113705 дугаартай дансанд
    • Хүлээн авагч: Жи Эс Би Капитал ББСБ ХХК
    • Гүйлгээний утга: “гүйлгээний утга” хэсэгт автоматаар гарч ирэх бүртгэлтэй гар утасны дугаар зай аваад R үсгээр эхлэсэн 6 оронтой тоог бичнэ. (9911ABAB R768570)
  • Эргэн төлөлтийг QPay ашиглан төлөх гэсэн сонголтыг дарснаар үүсэх QPay кодыг уншуулан төлөх боломжтой.
  • Хэрэв та 1-с олон зээлтэй бол зээлийн эргэн төлөлтийн дараалалыг өөрөө сонгон төлнө.
  • Зээлийн эргэн төлөлтийг хугацаа хожимдуулсны хүү, шимтгэл, үндсэн төлбөр дарааллаар тооцно.
  • Зээлийн эргэн төлөлтийг сонгосон хугацаандаа хувааж төлөх боломжтой бөгөөд эхний төлсөн төлбөрөөс шимтгэлийг суутгаж авна. Үндсэн төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд хувааж төлсөн төлбөрөөр зээлийн эрх үүсэхгүй.
  • Гүйлгээний утгыг буруу бичсэн тохиолдолд зээлийн төлөлтийг программ танихгүй бөгөөд автоматаар алдаатай гүйлгээ хэсэгт хуваарьлагдах болно.
  • Хугацаа хэтэрсэн болон зээлийн муу түүхгүй байх
  • Тогтмол орлоготой байх
  • Зээл хүссэн анкет /2 хувь цээж зураг/
  • Цахим үнэмлэх
  • Сүүлчийн 12 сарын хугацаанд баталгаажсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /эх хувьтай нь тулгах/
  • Ажлын газрын тодорхойлолт

Зээлийн карт захиалснаас хойш ажлын 3-5 хоногт гарна.