Тайлан

1. ДОТООД АУДИТЫН ГАЗАР

Төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлага дор ажилладаг Дотоод аудитын газар нь Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу банкны нэгжүүдэд иж бүрэн болон хэсэгчилсэн шалгалтыг хийж гүйцэтгэн, заавар, зөвлөгөө өгч ажилладаг хяналтын нэгж юм.

ЗОРИЛГО, ЧИГЛЭЛ

  • Банкны бүх нэгжид эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, удирдлагын систем зүй зохистой ажиллаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх замаар үйл ажиллагааг нь сайжруулж, боловсронгуй болгох, үнэ цэнийг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хяналт, шалгалтыг хийж зөвлөгөө өгч ажиллах.
  • Банкны бодлого, зорилтууд, бизнес төлөвлөгөө болон тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомж, заавар журмыг мөрдүүлэх.
  • Банкны үйл ажиллагаанд дотоод аудитыг хэрэгжүүлэх.

ҮНДСЭН ҮҮРЭГ

  • Үйл ажиллагаа – Капитрон банкны нөөцийн үр ашигтай, өгөөжтэй ашиглалт.
  • Санхүүгийн тайлан – Санхүүгийн тайлан, мэдээ нь үнэн бодит мэдээллийг тусгаж олон нийтэд хүргэгдэж буй эсэх.
  • Нийцсэн байдал – Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, дүрэм журмуудад банкны үйл ажиллагаа нийцэж буй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх.
2. САНХҮҮГИЙН УДИРДЛАГА, ХЯНАЛТЫН ГАЗАР

Санхүүгийн удирдлага, хяналтын газар нь банкны нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандарт болон холбогдох хууль тогтоомж, Монгол банкны журам, стандартад нийцүүлэн  хөтөлж, бүртгэлийн бодлого боловсруулах, боловсронгуй болгох, санхүүгийн тайлан мэдээг үнэн зөв тайлагнах, санхүүгийн төлөвлөгөө, түүний биелэлт, дотоод хяналт, гадаад, дотоод төлбөр тооцоо, бэлэн мөнгө, үнэт металлын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг.

Монгол улсын Банкны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Татварын ерөнхий хууль болон бусад холбогдох татварын хуулиуд, Банкны нягтлан бодох бүртгэлийн багц материал, Монгол банк болон Сангийн яамны холбогдох журам, заавар, шийдвэрүүд, Капитрон банкны гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан журам, заавруудыг мөрдөн ажилладаг.

Тус газар нь нягтлан бодох бүртгэл, ерөнхий дэвтэр, тайлан, төсөв, төлөвлөгөө, дотоод, гадаад төлбөр тооцоо, бэлэн мөнгө, үнэт металлын үйл ажиллагаанаас гадна банкны дотоод журам, заавар, тушаалын биелэлт болон салбар, тооцооны төвүүдийн үйл ажиллагаанд өдөр тутмын болон зайны хяналт тавьж ажилладаг.

3. ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА, ХЯНАЛТЫН ГАЗАР

Эрсдэлийн удирдлага, хяналтын газар нь зээлийн эрсдэлийн удирдлага, санхүүгийн эрсдэлийн удирдлага, хяналт, зохицуулалт, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага, зээлийн хорооны хэвийн ажиллагаа, хөрөнгийн үнэлгээ гаргах чиглэлээр хяналт тавьж ажилладаг.

ЗОРИЛГО, ЧИГЛЭЛ

  • Банкны санхүүгийн болон санхүүгийн бус бүхий л үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх арга зам, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх
  • ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр хэрэгжиж буй бодлого, дүрэм журам, зааврын хүрээнд банкны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх
  • Банкны үйл ажиллагааны дүрэм журмуудын төсөлд эрсдэлийн хяналт хийж, эцэслэн боловсруулах

ҮНДСЭН ҮҮРЭГ

1. Зээлийн эрсдлийн удирдлагын чиглэлээр:

  • Банкны зээлийн багцад баримтлах бодлогыг тодорхойлон удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
  • Эдийн засгийн салбар бүрт гарч болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлох, эрсдэлийн түвшинг хэмжиж үнэлэх, банкны бодлого, стратегид тусган хянаж ажиллах
  • Зээлийн шинжилгээний тайлан, зээл хүсэгчийн төсөл тооцоо болон хувийн хэрэгт цугласан материалд дүн шинжилгээ хийж, зээлийн эрсдэлийг үнэлж, санал дүгнэлт гаргах
  • Зээлийн багцын чанарт хяналт тавих

2. Санхүүгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр:

  • Банкны хөрвөх чадварын эрсдэл, түүний оновчтой удирдлага явагдаж буй эсэхийг үнэлж дүгнэх, хөрвөх чадварын эрсдэлийн түвшинг үнэлэх, холбогдох арга хэмжээг тухай бүр авч ажиллах
  • Банкны санхүүгийн удирдлага (Актив, пассивын удирдлага, хөрөнгийн удирдлага) зохистой явагдаж буй эсэхийг хянах, холбогдох санал зөвлөмж өгөх
  • Базелын Хорооны зөвлөмжид тулгуурлан банкны үндсэн эрсдэлүүдийг хянах зорилго бүхий өөрийн хөрөнгийн стандарт шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих, өөрийн хөрөнгийн хүрэлцээг тооцох, холбогдох арга хэмжээний санал боловсруулж, удирдах
  • Зах зээлийн хүчин зүйлсийн өөрчлөлтийн нөлөөгөөр үүсч болзошгүй эрсдэлийг хэмжих, хянах, бууруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллах, шаардлагатай тохиолдолд Удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах
  • Макро эдийн засаг, зах зээлийн орчинд учирч болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлох, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санал дүгнэлт бэлдэж Удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлэх, тэдгээрийн нөлөөллийг банкны бодлого, стратегид тусган хянаж ажиллах
  • Санхүүгийн болон зах зээлийн эрсдэлийг хэмжих арга зүй, цогц загварыг бий болгох, төгөлдөржүүлэх.

3. Хяналт, зохицуулалтын чиглэлээр:

  • Банкинд хэрэгжүүлж буй дотоод дүрэм, журамд үнэлэлт дүгнэлт өгөх
  • Том дүнтэй болон сэжигтэй гүйлгээг цаг алдалгүй Монгол банкны Санхүүгийн албанд мэдээлж, зохих арга хэмжээ авах
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Капитрон банкны Эрсдэлийг удирдах үйл ажиллагааны нэгдсэн журам, Үйл ажиллагааны эрсдэлийг удирдах журам болон бусад холбогдох хууль журмуудад заасан чиглэлээр ажиллах

4. Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын чиглэлээр:

  • Банкны үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын бодлогын чанартай санал боловсруулах
  • Үйл ажиллагааны эрсдэлийг хэмжих арга зүй, цогц загварыг бий болгох, хөгжүүлэх
  • Үйл ажиллагааны эрсдэлийг удирдах чиглэлээр журам, заавар боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах
  • Үйл ажиллагааны эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, хянах, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх

5. Зээлийн хорооны хэвийн ажиллагааны чиглэлээр:

  • Зээлийн хорооны хуралд орох материалуудыг бүртгэж, бичиг баримт нь банкны шаардлага хангаж буй эсэхийг журмын дагуу хянах

6. Хөрөнгийн үнэлгээ гаргах чиглэлээр:

  • Барьцаа хөрөнгийг Харилцагчийн менежертэй хамт газар дээр нь очиж шалган, үнэлэх
  • Хөрөнгийн үнэлгээг холбогдох нэгж, ажилтнуудад хүргүүлэх, барьцаа хөрөнгийн үнэлгээний нэгдсэн сан байгуулах