Итгэлцлийн үйлчилгээ гэдэг нь итгэлцлийн гэрээний үндсэн дээр тодорхой хугацаа болон хүүтэйгээр шилжүүлсэн харилцагчийн мөнгөн хөрөнгийг ББСБ нь харилцагчийн өмнөөс эрсдэлийг тооцож, найдвартай байдлыг харгалзан зээл болон бусад төрлийн хөрөнгө оруулалтад байршуулж, өсгөх үйлчилгээ юм. 

Хуулийн заалт 

“Итгэлцлийн үйлчилгээ” гэж итгэл хүлээлгэгчийн актив (бэлэн мөнгө, зээл, бусад актив) хөрөнгийг үнэгүйтлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг хэлнэ. (Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 4.1.7)

Итгэлцлийн үйлчилгээг хэн, хэрхэн авах вэ?

Итгэлцлийн үйлчилгээ нь харилцагчийн хөрөнгийг гэрээний үндсэн дээр эрсдэлээс хамгаалж, харьцангуй өндөр үр шимийг хүртээх зорилгоор харилцан тохиролцож, хамтран ажилладаг. Энэхүү үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжийн аль нь ч авах, үйлчлүүлэх боломжтой. Санхүүгийн Зохицуулах Хорооноос итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг санхүүгийн чадамжтай (дүрмийн сан нь 1 тэрбум төгрөгөөс дээш), санхүүгийн үйлчилгээ үзүүлэх нөөц, туршлагатай (1 жилээс дээш хугацаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн), мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан гэсэн шалгуурыг хангасан, үйл ажиллагаа тогтворжсон ББСБ-т олгодог.

Итгэлцлийн хөрөнгө юу байх вэ?

Итгэлцлийн хөрөнгө нь биет ямар ч төрөл хэлбэртэй байж болно. Тухайлбал, 

Итгэлцлийн хөрөнгийг ямар хэлбэрээр авах талаарх мэдээлэл, нөхцөлөө тухайн ББСБ нь өөрийн үйл ажиллагааны онцлог, бизнесийн загвар, нөөц боломжоос шалтгаалж харилцагчдад мэдээлж, татдаг. Итгэлцлийн хөрөнгөө харилцагч буюу итгэлцэл байршуулагч нь өвлүүлэх, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг олгох зэргээр хадгаламжтай адилаар олгож болно.

Итгэлцлийн үйлчилгээтэй байснаар ямар давуу талтай вэ?

Итгэлцлийн үйлчилгээтэй байх нь дараах давуу талуудтай. Үүнд:

Итгэлцлийн үйлчилгээнд оролцогчид

Итгэмжлэгч: (итгэл хүлээлгэгч) – Хөрөнгөө захиран зарцуулах эрхээ гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлэн түүнээсээ үр ашгийг хүртэгч этгээд 

Хувь хүртэгч:(итгэл хүлээгч) Итгэмжлэгдсэн хөрөнгийн захиран зарцуулах эрх бүхий этгээд биш ч итгэмжлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн хөрөнгөнөөс үр ашиг хүртэгч этгээд 

Итгэмжлэгдэгч:  Хувь хүн, Бизнес эрхлэгч, Аж ахуй нэгжийн аль нь ч байж болох ба итгэмжлэгчтэй байгуулсан хөрөнгө удирдах гэрээний дагуу хөрөнгийн үнэ цэнийг өсгөх, хадгалах, үр өгөөж бий болгогч. 

Leave a Reply

Your email address will not be published.