Төсөв зохиох зөвлөмж

Төсөв зохиох нь 

Мөнгөө зөв зүйлд зарцуулж, хуримтлал үүсгэхийн тулд төсөв зохиож, төсвийн дагуу зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөнгө санхүүгээ зөв удирдаж, амьдралаа ухаалгаар авч явахад тань төсөв чухал үүрэгтэй. Төсөв нь таны олж буй орлого (жишээлбэл, цалин хөлс), мөнгөний зарцуулалт, хуримтлал, хадгаламжийн хэмжээг харуулдаг. 

Төсөв зохиох зөвлөмж

  1. Орлого зарлагаа тэмдэглэх

Төсөв зохиохын тулд эхлээд бодит амьдрал дээр та мөнгөө юунд зарцуулж байгаагаа тодорхой хугацааны туршид (тухайлбал, 3 сар) бичиж тэмдэглэсэн байх нь чухал. Та мартахгүйн тулд аль болох тэр дор нь, өдөр бүр хэдэн төгрөг, юунд зарцуулсан гэдгээ бичих хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглээрэй. Зарцуулсан төгрөг нэг бүрийг бүртгэх нь чухал бөгөөд  багахан хэмжээний худалдан авалтын дүнг сар, жилээр тооцоход их хэмжээнд  хүрсэн байдаг.

  1. Хэмнэлт

Олж буй орлогоосоо хэтрүүлж мөнгө зарцуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв таны зарлага орлогоос тань их байвал мөнгөө юунд зарцуулсан, мөн хэмнэлт хийх ямар боломж байгаа талаар бодож үзэх хэрэгтэй. Онцын шаардлагагүй зүйлсээс татгалзаж, хэмнэлт хийж чадвал (тухайлбал, түлш бага зарцуулдаг машин жолоодох,  үнэтэй ресторанд хоол идэхээ болих гэх мэт) та орлогодоо тохируулан мөнгөө зарцуулдаг болно. 

  1. Хэрэгцээ ба хүслээ ялгах

Мөнгө зарцуулахаасаа өмнө танд болон таны гэр бүлд юу хэрэгцээтэй байгааг тодорхойлоорой. Тансаг хэрэглээний зүйлс худалдаж авахаасаа өмнө чухал хэрэгтэй зүйлсээ худалдаж авах нь зүйтэй. 

  1. Орлогоо өсгөх боломжийг хайх

Зардлаа багасгаж, мөнгөө хэмнэхийн зэрэгцээ, орлогоо өсгөх боломжийг хайх хэрэгтэй. Орлогоо өсгөснөөр хуримтлал үүсгэх, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно.

Санамж

Амьдралын нөхцөл, эдийн засгийн байдал байнга өөрчлөгддөг учраас тухайн нөхцөл байдалдаа тохируулан төсвөө тогтмол шинэчлэх хэрэгтэйг анхаараарай. 

Хуваалцах:

Qrcode

QR кодыг уншуулж plus аппликэйшнийг татах

976 76071818

976 76071818

info@gsbcapital.mn

info@gsbcapital.mn

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/2

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/2

This site is registered on wpml.org as a development site.