Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээллийг хэрхэн өөрчлөх вэ?

Зээлийн мэдээлэл гэдэг нь зээлдэгчийн зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл юм. 

Зээлийн мэдээллийн сан нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу нийлүүлсэн зээлдэгчийн зээлийн мэдээлэл болон бусад төлбөрийн мэдээллийг агуулж буй Монголбанкны зээлийн мэдээллийн нэгдсэн сан юм. 

 

Зээлийн мэдээллийн лавлагааг хаанаас авах вэ? 

  • “e-Mongolia” системд иргэд цахим бичиг баримттай болсноор төрд буй өөрийн нэр дээрх зээлийн мэдээллийг нээлттэй харах боломжтой. (Гэхдээ таны зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл зөрүүтэй, тодруулах шаардлагатай байвал зээл олгосон байгууллагынхаа төвд хандаж, шийдүүлэх боломжтой.) 

Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэрхэн ангилдаг вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу төлж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл, өр төлбөрийг ангилдаг байна. 

Үүнд: 

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног -хэвийн 
  • 90 хүртэл хоног – анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/ 
  • 91-180 хоног – хэвийн бус 
  • 181-360 хоног – эргэлзээтэй 
  • 361-с дээш хоног – муу гэсэн ангилал байдаг.

Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээллийг хэрхэн өөрчлөх вэ? 

  • Тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой. 
  • Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шалтгаан үндэслэлийг судлах ба өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай нийлүүлэгдсэн зээлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулдаг байна. 

Хэрэв ингэж зээлийн талаарх мэдээллээ хэвийн болгуулж авсан тохиолдолд танд дараа дараачийн зээлээ авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй юм.

Хуваалцах:

Qrcode

QR кодыг уншуулж plus аппликэйшнийг татах

976 76071818

976 76071818

info@gsbcapital.mn

info@gsbcapital.mn

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/2

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/2