Кредит карт гэж юу вэ?

Кредит карт гэж юу вэ?

Кредит карт гэдэг нь харилцагчдын гэнэтийн санхүүгийн хэрэгцээг хангах зориулалттай барьцаагүй, зээлийн эрхтэй карт бөгөөд харилцагч болон Банк, ББСБ гэрээгээр тохирсны дагуу тодорхой хэмжээний зээлийн эрх картад үүснэ. Кредит картын зориулалт нь богино хугацааны, бага хэмжээний санхүүгийн зээлжих хэрэгцээг санхүүжүүлэхэд оршино. 

Кредит картын давуу тал

    • Дэлхийн хаана ч төлбөр тооцоо хийх эрхтэй
    • Бэлэн мөнгө яаралтай хэрэг болох үед АТМ-аас кредит картаа ашиглан авах боломжтой.
    • Кредит карт ашиглах хугацаанд таны сарын орлого нэмэгдсэн бол анх авсан зээлийн эрхийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой.
    • Кредит картын зарцуулалт, гүйлгээний хуулгыг интернет банк, смарт банк зэрэг үйлчилгээнүүдийг ашиглан авах боломжтой.
    • Мөн харилцагчийн зээлжих эрх эргэн төлөлт хийсэн дүнгээр дахин үүсч байдаг давуу талтай.

Кредит картын зохистой хэрэглээ

  • Ашигласан зээлийн эргэн төлөлтийг цаг тухайд нь хийж хэвших
  • Төлбөрөө хэрхэн буцаан төлөх тухай мэдлэгтэй байх
  • Зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж зээлийн сайн түүх бүрдүүлээрэй.

Кредит картын хэрэглэгч болохын тулд

Хувь хүн нь тогтмол орлоготой байхаас гадна муу зээлийн түүхгүй байх шаардлагатай. 

Хуваалцах:

Qrcode

QR кодыг уншуулж plus аппликэйшнийг татах

976 76071818

976 76071818

info@gsbcapital.mn

info@gsbcapital.mn

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/2

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/2