Бидний тухай
ТАНИЛЦУУЛГА
Манай компани нь ажилтнуудын
цалингын зээлийг олгох зорилгоор Шунхлай группын хөрөнгө оруулалтаар 2010 оны 10-р сарын
5-ны өдөр үүсгэн байгууллагдсан бөгөөд Монголын томоохон групп
компаниудын нэг “Шунхлай Холдинг” ХХК нь Жи Эс Би Капитал ББСБ-г
100 хувь эзэмшдэг.
“Жи Эс Би Капитал” ХХК нь
Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны 2010 оны 10-р сарын 27-ны өдрийн 325 тоот
тогтоолоор “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авч 12
жил үйл ажиллагаа тасралтгүй явуулж, банк бус санхүүгийн байгууллагын бүхий л
төрлийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэдэг үзүүлдэгээрээ зах зээлд
танигдаж, ТОП 5 ББСБ-ын нэг болж өргөжсөн.
Жи Эс Би
Капитал ББСБ
нь Улаанбаатар хотод 10, хөдөө орон нутагт 1 салбар нээж нийт 11 салбар
нэгжээр дамжуулан тогтвортой, хүртээмжтэй зээлийн үйл ажиллагааг хүргэснээр
өдгөө 30,000 гаруй харилцагчтай болсон байна. Жи Эс Би
Капитал ББСБ нь харилцагчдын итгэж байршуулсан итгэлцэл, бондын хөрөнгө
оруулалтыг үр ашигтай, найдвартай байршуулж, хамтын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд
анхаарч ажилладаг.
Жи Эс Би Капитал ББСБ нь 2013 онд
банк бус санхүүгийн салбартаа хамгийн анхны зээлийн картыг Худалдаа
Хөгжлийн банктай хамтран зах зээлд нэвтрүүлсэн бол үүнийг улам өргөжүүлж
Капитрон банктай хамтарсан зээлийн картыг 2019 онд нэвтрүүлсэн. Мөн 2020 онд
дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Micro Finanza Rating S.R.L. санхүүгийн
байгууллагуудын зээлжих зэрэглэл, эрсдэлийг үнэлж олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн үнэлгээ олгогч агентлагаас Монгол улсын ББСБ-ын салбарт анх удаа
хамгийн өндөр “BBB”
үнэлгээг авсан.
2021 оноос
манай байгууллага нь тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, байгал орчинд
ээлтэй, ногоон эдийн засгийг бүтээхэд анхаарч ТоС Холбоонд элсэж, анхны байгал
орчинд ээлтэй, иргэдийн орон байрны дулаалгыг сайжруулах, нүүрсний хэрэглээг
багасгах ЧИП зээлийг Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй Сонгино хайрхан
болон Баянзүрх дүүргүүдэд амжилттай олгож, зах зээлд таниулж чадсан.
АЛСЫН ХАРАА
Бид технологийн дэвшлийг үр ашигтай ашиглан үйл ажиллагаагаа байнга сайжруулж, харилцан түншлэлээр өсөлтийг хангах замаар зах зээл дээр эерэгээр танигдаж, тэргүүлэх байр суурийг эзэлнэ
ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид харилцагчдадаа хэрэгцээт санхүүгийн үйлчилгээг энгийн, нууцлалыг хангасан, хялбар байдлаар найдвартай хүргэдэг, үйл ажиллагаагаа байнга сайжруулдаг, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг, зохистой удирдлагатай санхүүгийн байгууллага байна
ҮНЭТ ЗҮЙЛС
Тэмүүлэлтэй, сахилга баттай хамт олон, санхүүгийн үйлчилгээний зоримог шийдлүүдийг ухаалаг хэлбэрээр харилцагчдад ёс зүйтэйгээр хүргэх нь бидний үнэт зүйл байна
ЧАНАРЫН БОДЛОГО
Бид харилцагчиддаа хэрэгцээт санхүүгийн үйлчилгээг энгийн, нууцлалыг хангасан, хялбар байдлаар найдвартай хүргэдэг, үйл ажиллагаагаа байнга сайжруулдаг, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг, зохистой удирдлагатай санхүүгийн байгууллага байна.
Чанарын бодлогын хүрээнд баримтлах зарчим:
Хуулийн хүрээнд, ёс зүйтэйгээр санхүүгийн нөөцийг бүрдүүлж ажиллана. | |
ISO 9001:2015 ОУ стандартыг нэвтрүүлж, чанарын удирдлагын тогтолцоог тогтмол сайжруулан ажиллана. | |
Бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа тогтмол сайжруулж харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ. | |
Бүтээгдэхүүн үйчилгээг хурдан шуурхай хүргэж ажиллана. | |
Эрсдэлд суурилсан оновчтой шийдвэр гаргана. | |
Ажилтнаа сонсдог, ажилтнуудын оролцоог дэмжсэн хүн төвтэй байгууллага байна. | |
Тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг байгууллага байна. |
ТҮҮХЭН ЗАМНАЛ
- Demo Day хөтөлбөрийн хүрээнд анхны хөрөнгө оруулалтын гэрээг iHotel компанитай байгуулсан.
- 22-н товчоонд шинэ салбар байгуулагдав.
- Худалдаа Хөгжлийн Банктай хамтран гаргасан зээлийн карт олон улсын эрхтэй болсон.
- Хөдөө орон нутагт анхны салбараа Өвөрхангай аймагт байгуулав
- Монголын хамгийн анхны хөрөнгө оруулалтын сан болох Үндэсний хувьчлалын санд стратегийн хөрөнгө оруулалт хийж ТУЗ-н гишүүн болсон
- Санхүүгийн зах зээлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ гаргагч Италийн MicroFinanza Rating S.R.L. агентлагаас Монгол улсдаа хамгийн өндөр “BBB” үнэлгээг авсан
- СХД-т анхны салбараа Саппоро дээр байгуулав
- Харилцагчдийн мэдээлэл дээр үндэслэж үнэлдэг Кредит скоринг системийг ашиглаж эхлэв
- СЗХ-ноос цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын зөвшөөрөл авсан
- Дүрмийн санг 5 тэрбумаар өсгөв
- СБД-т, Да хүрээ шинэ салбарууд байгуулав
- Онлайн зээлийн Прайм бүтээгдэхүүн болон Крипто зээлийг зах зээлд гаргасан
- Автомашин зээлийн бүтээгдэхүүнийг сайжруулахаар ХХБ-с 2 тэрбум төгрөгийн зээл авсан
- Шунхлай групптэй хамтран старт-ап бизнесүүдэд хөрөнгө оруулах Demo Day арга хэмжээг зохиосон
- Хөлбөмбөгийн ДАШТ 2018-ыг НТВ-тэй хамтран зохион байгуулав.
- Баянгол дүүрэгт 2 дахь салбараа байгуулав
- Төрийн мэдээлэлийн ХУР системийг нэвтрүүлж, харилцагчдын бичиг цаасны ажлыг хөнгөвчлөв
- Анхны салбарыг Баянзүрх дүүрэгт байгуулав
- 534 ББСБ-ууд дундаа шилдэг 3-т оров
- Итгэлцлийн үйлчилгээгээр нийт 6.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн
- Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа-2” төсөлд дахин шалгарсан
- Хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээлийн хэмжээг салбарын дунджаас бага байлгасан
- 1.9 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан
- Хамтарсан зээлийн картанд зориулсан зээлийн шугамаа ХХБ-р 2 дахин нэмэгдүүлсэн
- Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа-2” төсөлд дахин шалгарсан
- Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээ байгуулсан
- Ханган Нийлүүлэгчдийн Хөгжлийн Төв (USAID) –тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан
- СЗХ-с хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж авсан
- Урт хугацаат машины зээлийн үйлчилгээ нэвтрүүлсэн
- Шунхлай Группын хувийн банкны албыг нээж зээлийн газартаа бүтцийн өөрчлөлт хийсэн
- ХХБ-тай хамтран зээлийн картыг нэвтрүүлсэн
- Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа-2” төсөлд шалгарсан
- McKinsey консалтингийн дагуу Шунхлай Групп бүтцийн өөрчлөлт хийсэн ба бид төслийн нэг хэсэг байсан.
- Хувь хүн болон компаниуд жижиг дунд бизнесийн зээл олгож эхэлснээр Шунхлай Группээс гадагш үйл ажиллагаагаа тэлсэн
- 3-р сард Шунхлай Групп компаниудын ажилтнуудад цалин болон хэрэглээний зээл олгож эхэлсэн.
- Дүрмийн сангаа 6.5 тэрбум төгрөг болгон өсгөж, итгэлцилийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж авсан
- 10-р сард Санхүүгийн Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авсан
- СЗХ-с Зээл, Валют арилжаа, Факторинг бүтээгдэхүүн үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан