ХУВИЙН ТӨСӨВ ГАРГАХ “Тавь-Хорь-Гуч”-ийн дүрэм

Энэ арга нь санхүүгийн сахилга баттай болохыг хичээж буй анхлан суралцагчдад нэн тохиромжтой. Хэрэгцээ болон хүслийг орхигдуулалгүйгээр боломжийн хадгаламж үүсгэх боломжтой нь танд эвтэйхэн санагдах болов уу.

Таны нийт олж буй сарын орлогыг 100 хувь гэж үзэхэд: 

50%-ийг: Амьдрахад зайлшгүй хэрэгцээтэй зүйлсд зарцуулна. 

Үүнд: 

  • Утас, интернэтийн төлбөр 
  • Сургалтын төлбөр 
  • Байр, СӨХ-ийн төлбөр 
  • Унааны зардал 
  • Хоол, хүнсний зардал гэх мэт

20%-ийг: Өөрийн санхүүгийн зорилтондоо зарцуулна. 

Үүнд: 

  • Банкны хадгаламж 
  • Гэнэтийн асуудалд зориулсан хувийн хуримтлал 
  • Хөрөнгө оруулалт 
  • Өр төлбөр барагдуулах (хэрэв таньд ямар нэгэн өр байгаа бол) зэрэг орно. 

30%-ийг: Өөрийн хэрэгцээтэй биш хэрнээ таны хүсэж буй зүйлсд зарцуулна. 

Жишээ нь,

  • Гадуур хооллох 
  • Аялалд явах 
  • Дэлгүүр хэсэх 
  • Кино үзэх гэх мэт 

Санамж

Хүн хүний орлого зарлага адилгүй байдаг болохоор яг энэ дүрмийг дага гэдэг нь утгагүй учир хүн болгон өөрт тохирсон хувилбарыг боловсруулах буюу хувийнх нь тоог өөрчлөх боломжтой гэдгийг анхаарна уу.

Хуваалцах:

Qrcode

QR кодыг уншуулж plus аппликэйшнийг татах

976 76071818

976 76071818

info@gsbcapital.mn

info@gsbcapital.mn

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/2

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/2

This site is registered on wpml.org as a development site.